
Украины Донецкийн нисэх онгоцны буудалд есөн цэрэг танканд өртөж амиа алдсан тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлэв. Уг тулааны үеэр нийт 27 цэрэг шархадсан байна. Мөн Донецкт болсон дэлбэрэлтийн уршгаар гурван энгийн иргэн алагдаж, таван хүн гэмтэж бэртсэн талаар хотын вэб сайтад дурджээ. Хотын төр захиргааны байр болон оршин суугчдын орон гэр их бууны суманд өртөж, нурах дөхсөн байна. Украины ерөнхийлөгч Пётр Порошенко босогчдын талтай гал зогсоох гэрээ байгуулсан ч хүчирхийлэл гарсаар байгаа ажээ.


























































Сэтгэгдэл (3)