Афганистаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг 2014 оны сүүл хүртэл нутаг дэвсгэрээсээ буцаан татахыг шинэ гэрээгээр хүлээн зөвшөөрчээ. Өмнөх ерөнхийлөгч Хамид Карзай Талибаны довтолгооноос айсандаа энэхүү гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж байсан юм. Натогийн бие бүрэлдэхүүн энэ онд нутаг буцаж, 9800 Америк цэрэг үлдэхээр болжээ. Герман, Итали зэрэг бүсэд холбоотнуудтай нийлээд 12500 цэрэг ирэх он гэхэд Афганистанд алба хаах ажээ. Ерөнхийлөгч Гани 2015 оны сүүл гэхэд Афганистанд байрлаж буй Америкийн цэргүүдийг хоёр дахин цөөлөхийг хүлээн зөвшөөрлөө. Нато дотоодын аюулгүй байдлаа хангах үүднээс Афганистан дахь цэргээ цөөлсөөр байгаа. Энэ оны эхэнд гаргасан тооцооллоор Афганд 49 орны 50 мянган цэрэг алба хааж буйн 34 мянга нь Америк ажээ. 
























































