Хонконгийн ардчиллын төлөө тэмцэл хурцдаж, энэ талаарх мэдээлэл цахим ертөнцөөр хурдацтай тархаж байгаа учир Хятадын эрх баригчид Инстаграм хэрэглэхийг хориглож, цензурдав. Хонконгийн хэрэглэгчид цагдаа нарын нулимс асгаруулах хий, халуун чинжүүг босогчид руу цацаж буй зургийг Инстаграмд нийтлэн Хятад даяар уриалга гаргажээ. Тиймээс цензурыг улам чангатагаж, Фэйсбүүк хуудсаар бусадтай зураг хуваалцахыг ч хорьсон байна. Хятадын Твиттер буюу Weibo хуудаснаас дамжуулан Инстаграмд хайлт хийх ямар ч боломжгүй гэнэ. Харин Бээжингийн хатуу бодлогыг эсэргүүцсэн Хонконгт Инстаграм нээлттэй байгаа ажээ.

























































