“Исламын улс” бүлэглэлийн 60 дайчин Британид буцан ирэхээр оролдох үеэр нь баривчилжээ. "Паспортын шалгалтыг чангатгасан мөн нисэх буудал, боомтуудад тавьсан ажиглалт зэргийн улмаас “Исламын улс” бүлэглэлийн 60 дайчинг эргэн ирэх гэж байх үеэр нь баривчилж чадлаа” гэсэн байна. Мөн тэрээр “Радикаль исламчууд манай улсад бодит аюулыг үүсгэж байна. Эдгээр саатуулагдсан хүмүүсийг шүүхэд шилжүүлнэ. Британийн тусгай албаныхан Сири, Иракт очин террорист сүлжээнд нэгдэх гэсэн 500 орчим хүний хөдөлгөөнийг хянаж байгаа” гэжээ. НҮБ-ын тооцоолсоноор тус бүлэглэлд гадаадын 12 мянган дайчин тулалдаж байгаа ажээ. Үүний 60-70 хувь нь Ойрхи Дорнодын орнуудын, 20-25 хувь нь Барууны цэргүүд юм байна.

























































