Дэлхийн зэрлэг амьтдын төрөл зүйл сүүлийн 40 жилийн дотор хоёр дахин буурсаныг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн судалгаанд дурджээ. Тодруулбал, сүүн тэжээлтэн, шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан, загасны тоо толгой 52 хувиар буурсан байна. Тэр дундаа гүн, цэнгэг усанд амьдардаг амьтад 76 хувиар цөөрчээ. Энэ нь хүмүүс мод тайрч, далайн усыг бохирдуулж, гол мөрний усыг шавхаж байгаатай холбоотой гэнэ. Ингэснээр агаарт ялгарч буй нүүрсхүчлийн хийг сорж авах далайн ус ширгэж, ой мод хорворджээ. Үүний хор нөлөөгөөр Ганын арслангийн тоо 90 хувь, Баруун Африкийн ширэнгийн заан 6-7 хувиар цөөрсөн гэдэг нь харамсалтай. Мөн Непалийн анчид нэг зуун жилийн өмнө 100 мянга байсан барыг 3000 болгож цөөрүүлжээ. 






















































Сэтгэгдэл (1)