
Исламын улс бүлэглэлийн дайчид Сирийн хилийн орчимд байрлах Кобани хотыг бүслэлтэнд авахдаа Туркийн нутаг дэвсгэр рүү их буугаар галлажээ. Тиймээс Турк бүслэгдсэн хотыг хянахаар толгод дээр 15 танк байрлуулсан байна. Мөн Кобани хотын баруун хойд хэсэгт орших Туркийн цэргийн баазад түшиглэн буу зэвсгүүдийг базаасан ажээ. Кобани хотын баруун, зүүн аль аль талаар нь их бууны утаа суунаглаж байгаа гэж хэвлэлүүд мэдээлэв.

























































