Мексикийн Герреро мужид өнгөрсөн амралтын өдрөөр оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Гэвч мөргөлдөөний үеэр үл мэдэх зэвсэгт этгээдүүд гал нээснээс зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн мөргөлдөөний дараа 57 оюутан сураггүй болсныг одоо болтол хайж байна. Хэргийг мужийн Хүний эрхийн комиссоос мөрдөн шалгаж эхэлжээ. Түүнчлэн мужийн прокуророос энэ хэрэгт Игуала хотын цагдаагийн газрын 22 алба хаагчийг сэжиглэн баривчилсан байна. Герреро муж нь ядуурлын түвшин хамгийн өндөр, хар тамхины наймаа газар авсан нутаг билээ. Мексикийн Үндэсний үйл хэрэг намын нарийн бичгийн дарга Браулио Магандаг зочид буудалд байхад нь буудсан гэнэ. Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хооллож байхад мөн үл мэдэгдэх этгүүдэд гурван удаа буудсан байна. Мексикт удаа дараа гарч буй эдгээр халдлагад дээрэмчдийг сэжиглэж байгаа ажээ.






















































