
Дэлхийн дөрөв дэхь том нуур болох Аралын тэнгис ширгэж, хогоор дүүрчээ. Төв Азийн Казакстан, Узбекстаны хилийн орчимд байрлах нуурын 14 жилийн өмнөх байдлыг НАСА-ийн судлаачид одоогийнхтой харьцуулсан байна. Одоо нуур бараг бүрэн ширгэж, усан онгоцны сэг хадгалах газар болжээ. 1960-аад он хүртэл Аралын тэнгис нь Аму Дарьяа, Сир Дарьяа хэмээх хоёр голын эх ундарга болж, зүүн өмнөх уулын цас хайлмагц хүрхрээ үүсдэг байв. Гэвч 1690-аад оны дундуур ЗХУ дээрх хоёр голын усыг сорж, хөдөө аж ахуйн ургамлыг услахаар суваг байгуулжээ. Голын ус аажмаар татарч, давсжилт ихэссэн байна. Мөн химийн бодис, бордоо зэрэг нь нуурын усны чанарыг муутгажээ. Ингээд орчны температурыг тэнцвэржүүлж байсан нуурын ус үгүй болсноор өвөлдөө улам хүйтэн, зундаа улам халуун болсон гэж ажиглагчид үзэж байна.

























































