Хятадын инженерүүд Юнань мужийн Пинжиан дүүрэгт 180 метрийн өндөрт шилэн гүүр байгуулжээ. Хоёр хадан цохионы дунд 300 метр сунаж байрласан энэхүү гүүр нь Баодин, Хэбэй мужуудыг тусгаарладаг. Хачирхалтай нь хүчтэй салхи хөдөлмөгц гүүр хөдөлж эхэлдэг гэнэ. “Анхандаа зүв зүгээр байсан. Гэнэт өвдөг чичирч замын дундаас буцсан” хэмээн 23 настай сайн дурын аялагч Юн Кью ярьжээ. Энэ гүүр дэндүү аймшигтай хэдий ч тусгайлан бэлтгэсэн ажилтнууд нь аяллаа дуусгахад нь тусалдаг байна.



























































