Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-нд болох цэргийн парадад оролцоно гэж Сербийн ерөнхийлөгч Александр Вукик мэдэгджээ. Хоёр орны удирдагчид дэлхийн хоёрдугаар дайны дараа Белградыг чөлөөлсөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой анхаарч байгаа ажээ. Путиныг Сербид айлчлах үеэр хоёр орны төлөөлөгчид ирээдүйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. “Улс төрийн сайн харилцаатай байх нь хоёр орны эдийн засгийн өсөлтөд нөлөөтэй” гэж Сербийн ерөнхийлөгч хэлэв.























































