
Норвеги улс ахмадууд амьдрахад хамгийн таатай газар болохыг 96 орны дунд явуулсан судалгааны дүн баталжээ. “HelpAge” хэмээх олон улсын насжилтын судалгааны байгууллагын дүнгээр 60-аас дээш насныхны эдийн засаг, нийгмийн үзүүлэлт хамгийн өндөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, Норвегийн ахмадууд урт насалж, эрүүл мэндийн чанартай үзлэгт хамрагдаж, шим тэжээл хоол идэж, эрүүл орчинд амьдарч байгаа гэсэн үг юм. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 21 хувь нь 60-аас дээш насныхан болно гэсэн судалгааг НҮБ гаргажээ. Тиймээс дэлхий ертөнц хөгжих тусам нийгмийн хамгааллын асуудалд анхаарах цаг болжээ.






















































