АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нууц албаны бус зэвсэгтэй хүнтэй хамт цахилгаан шатанд суусан хэрэг олны өмнө ил болж дуулиан тарьжээ. Барак Обама эбола вирусын тахалтай холбоотойгоор Атланта хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвд зочлох үеэрээ зэвсэгтэй хүнтэй хамт лифтээр зорьчсон гэнэ. Барак Обамагийн хамт лифтээр зорчсон зэвсэгтэй эрэгтэй нь өмнө нь бусдын биед халдсан хэрэгт гурван ч удаа холбогдож байсныг “Washington Post” сонинд мэдээлжээ. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцдаг Нууц албаны дарга албан үүрэгтэй хариуцлагагүй хандаж, төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулсан хэмээн Конгрессын гишүүдээс хатуу зэмлэл хүртжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт цахилгаан шатаар зорчихдоо биедээ галт зэвсэг авч явсан хамгаалалтын ажилтан тэр дороо ажлаасаа халагдсан байна.

























































