Хонконгт эсэргүүцлийн ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ажиглаад сөргөлдөгч талуудад хандан зөрөлдөөнөө тайван замаар шийдэн ардчилсан зарчмаар явахыг уриалсан байна. Хонконгийн жагсаалыг "Шүхэрт хувьсгал" гэж нэрлэж байна. Шүхрийг тэд нулимс асгаруулах хийнээс хамгаалахад ашиглаж байгаа ажээ. Оюутнуудын эхлүүлсэн жагсаал хотыг бүхэлд нь хамрах янзтай болжээ. Жагсагчид Хонконгийн засгийн тэргүүн Лян Чэньинийг огцрохыг, сонгогчдын эрхийг нэмэгдүүлэхийг шаардаж, тэмцэл улам ширүүсч байгаа бол Бээжингийн зүгээс асуудалд нухацтай хандаж, хүч хэрэглэхийг урьтал болгохгүй байна. Жагсагчдаас дөнгөж 89 хүнийг саатуулсан ба эмнэлэгийнхэн мөргөлдөөний явцад 56 хүн нэрвэгдсэнийг мэдээлжээ.


























































