
Афганистаны Кабул хотод цэргийн машин руу амиа золиослогч этгээд бөмбөг хаяжээ. Энэ хэргийг Талибан бүлэглэл сэдэж үйлдсэн бөгөөд долоон цэргийн аминд хүрлээ. Афганистан, Америкийн цэргүүд 2014 оны сүүл хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсаны дараа энэ хэрэг гарсан байна. Мөн өнөөдөр Пактиа мужид хоёр удаа дараалан бөмбөг дэлбэрч, 15 хүн нас баржээ.






















































