Босогчдод эзлэгдсэн Украины Донецк хотод хичээлийн шинэ жилийн эхний өдөр дунд сургууль их бууны суманд өртжээ. Энэ үеэр сургуулийн нэг ч сурагч гэмтэж бэртээгүй боловч жижиг оврын автобус шатаж, зургаан хүн амь үрэгдсэний дотор биологийн багш, нэг сурагчийн эцэг байсан ажээ. Тус сургууль нь Украины арми, босогчдын хооронд тулаан өрнөж буй нисэх онгоцны буудлаас 4 км-ийн зайтай юм. Украины пуужин 40 км зайд харвах чадалтай учир сургуулийн халдлагад тэд буруутай гэж Донецк хотын орлогч дарга Андрей Пургин ярив. Өнгөрсөн есдүгээр сард талууд түр эвлэрэх гэрээ байгуулсан ч ийнхүү тэмцэлдсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Оросын салан тусгаарлагчид нисэх онгоцны буудалд дайралт хийж, хяналтаа бэхжүүлэхийг чармайх болжээ.































































