
Өдөр бүр шинэ амьдрал хайсан дүрвэгч, цагаачид амь насаа эрсдэлд оруулсаар байна. Цагаачдын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага 2000 оноос хойш 40 мянган хүн амиа алдсан болохыг мэдээлэв. Тэдний дийлэнх нь Африкийн Сахарын бүсээс Европыг зорьж байгаад усанд живж амиа алджээ. Эдгээр хохирогчдын дөрөвний гурав нь 2014 оны эхний найман сард амиа алдсан Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачид байгаа нь сэтгэл эмзэглүүлэх болжээ. Өнгөрсөн аравдугаар сард Италийн Лампедуса аралд усан онгоц онхолдож, 400 гаруй цагаач нас барсан билээ. Италийн эргийн хамгаалалтын алба цагаачдыг аврахад онцгой анхаарах болсон ч Сири, Газын зурвасын дүрвэгсдийн цуваа тасрахгүй байна.






















































