
АНУ-ын Калифорн мужийн төв хэсэгт фермд нууцаар нэвтэрсэн хулгайч 920 тахиаг гольфын цохиураар цохиж алсан харгис хэрэг гарчээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллага гэмт хэрэгтэнтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 5 мянган долларын урамшуулал өгнө гэж амласан байна. Амьтныг харгислан хороосон энэ хэрэгт хатуу шийтгэл оноох нь тодорхой болжээ. Тахиагаа алдсан “Foster Farms” компани нь 100 гаруй эдлэн газартай бөгөөд Америкийн шувууны аж ахуйн анхдагч үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани ийм харгис хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгджээ.


























































Сэтгэгдэл (1)