Эбола вирус хөхний сүүгээр халдвар тараадаг нь тодорхой боллоо. Халдвар авсан хүмүүсийн дотор 327 нь нярай ажээ. Мөн 5-18 насны 1101 хүүхэд энэ халдварыг авчээ. Эболагаар ганцхан долоо хоногийн дотор Либери 310, Сьерра-Леон 290, Гвиней 195, Нигер улсад 59 хүн халдвар авчээ. Тус вирусын халдварыг зогсоохын тулд ДЭМБ-аас дахин 15 сая ам.долларыг төсөвлөжээ. ДЭМБ өнгөрөгч долоодугаар сард 30 сая ам.долларыг гаргасан юм. Мөн Британийн хатан хаан II Элизабет Сьерра-Леон улсад мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон твиттертээ жиргэжээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр Сьерра-Леон улсад өдөрт 15-30 хүн шинээр халдвар авч байгаа гэв.






















































