Өчигдөр буюу лхагва гаригт Сирийн хоёр сургууль бөмбөгдөлтөнд өртөж, 39 хүн амиа алдсаны 30 нь бага насны хүүхдүүд байжээ. Сирийн төв телевизийн мэдээлснээр дэлбэрэлт ерөнхийлөгч Башар Ассадын хамаардаг Алавит урсгалынхны оршин суудаг Хомс хотын нэгэн дүүрэгт амиа золиослогч этгээд бөмбөг тавьснаас болжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн иргэний дайн хүүхдүүдийн амийг золиосолж буйг эрс зэмлэн буруушаав. Тэрээр “Дайсагнагч талууд ямар ч зэвсгийг ялгалгүйгээр хэрэглэж, цус асгаруулсан харгис тэмцлийг өрнүүлж байна. Олон улсын тоглогчид аймшигт зөрчлийг дуусгаж, улс төрийн шийдэлд хүрэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж тэрээр мэдэгдсэн байна.























































Сэтгэгдэл (2)