
2012 оны сүүлээр АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хоук бага сургуульд 5-6 насны 20 хүүхдийг харгис этгээд буудаж хөнөөсөн аймшигт явдлыг дэлхий нийт мартаагүй байна. Бяцхан хүүхдүүдийн ар гэрийнхний сэтгэлийн шарх эдгээгүй байхад өчигдөр дахин заналхийлэлд өртжээ. Гэхдээ хэрхэн заналхийлсэн талаар сургуулийн захиргаа мэдээлэл өгөөгүй гэж “Associated Press” агентлаг онцолжээ. Тиймээс хүүхдүүдийг өөр газар хичээллүүлж, эцэг эхчүүдэд хараа хяналттай байхыг сануулав. Хүүхдүүд одоо хөрш Монрое хотод суралцаж байгаа гэнэ.

























































