АНУ-ын “Цагаан ордон” болон төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны дарга Жулиа Пиерсон өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. АНУ-ын Нууц албатай холбоотой том, жижиг зөрчил, дутагдлууд 2009 оноос хойш удаа дараалан гарч, шүүмжлэл дагуулсаар ирсэн аж. Үүнээс Нууц албаны хариуцлагагүй байдлыг гэрчилсэн хамгийн ноцтой алдаа нь Нэгдсэн улсын төрийн тэргүүнийг гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан зэвсэгт этгээдтэй хамт цахилгаан шатаар зорчуулсанд байгаа юм. Хэргийг тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн есдүгээр сарын 16-нд эбола вирусын тахалтай холбоотойгоор Атланта хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвд зочлох үеэрээ зэвсэгтэй хүнтэй хамт лифтээр зорьчсон гэнэ. Барак Обамагийн хамт лифтээр зорчсон хүн өмнө нь бусдын биед халдсан хэрэгт гурван ч удаа холбогдож байсныг “Washington Post” сонинд мэдээлсэн юм.

























































Сэтгэгдэл (1)