Хонконгийн жагсагчид удирдагч Лиуныг огцруулахыг шаардсан. Удирдагч энэ шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн ч жагсагчидтай яриа хэлэлцээр хийх санал гаргажээ. Жагсагчид 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Хятадаас тодруулж байгааг эсэргүүцэж, ардчиллыг дэмжиж байгаа юм. Тэд Хонконгийн Засгийн газрын хоёр байрыг бүслэн хүрээлсэн ч хүчээр эзлэх зорилгогүй гэдгээ анхааруулсан байна. Ноён Лиу “Хонконгийн үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар ярилцахад бэлэн. Гэхдээ сонгууль явуулах нь миний ажил учраас огцрохгүй” гэв. Тэмцлийн удирдагч хэлэлцээр хийх саналыг хүлээн авсан ч шударга бус удирдагч Лиуныг огцруулах шаардлагаасаа буцахгүй ажээ. “Төвийг эзэл” хөдөлгөөн хүчээ авах тусам улс төрийн шийдэлд хүрэхэд улам төвөгтэй болж, гацаанд орлоо. 





















































