
АНУ-ын Огаяо мужийн иргэн Женнифер Грамблетт Чикагогийн үр шилжүүлэн суулгах эмнэлгийг шүүхэд өгчээ. 36 настай энэ бүсгүй 2011 онд Аманда Зинкон хэмээх цагаан эртэй гэрлэж, 2012 онд үр шилжүүлэн суулгасан ажээ. Гэтэл Зинкон нэртэй өөр донорын эстэй андуурснаар хар арьст хүүхэд мэндэлсэн байна. Хоёр настай Пайти охин нь арьсны өнгөөсөө болж ялгаварлан гадуурхагдаж буйд хосууд ихэд санаа зовох болжээ. Тэд энэ заргад ялвал дахин ийм алдаа гаргахаас урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. Грамблеттийн өмгөөлөгч Тим Мисни 50 мянган долларыг компаниас нэхэмжилж байгаа ажээ.


























































Сэтгэгдэл (4)