Болгарын нийслэл Софи хотын үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амь үрэгдэж, Засгийн газраас өнөөдөр үндэсний гашуудал зарлажээ. Горни Ломын ойролцоо орших үйлдвэрт гарсан хүчтэй дэлбэрэлтүүдийн улмаас 13 эрэгтэй, хоёр эмэгтэй амь үрэгдэж, өөр гурван хүн гэмтэж, түлэгдсэн байна. Софи хотоос 120 км орчим зайтай орших үйлдвэрт Болгарын армийн хуучирсан зэр, зэвсгийг устгадаг гэж “Dnes” сонинд мэдээлжээ. Тус үйлдвэрт 10 тонн орчим тэсэрч, дэлбэрэх өндөр аюултай химийн бодис хадгалдаг байна. Болгарын албаныхан үйлдвэрийн дэлбэрэлтүүд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хэмээн таамаглаж буй аж.























































Сэтгэгдэл (2)