Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгийг дэмий үрдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд

2014-12-06
0
ЖИРГЭХ

20141202053749    Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ.

Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд амьдралд тань хэрэгтцээтэй мэт боловч чухал шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг доорх нийтлэлээс мэдэж авах боломжтой.

Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн.
Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдаж авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол танд л гэж зөвлөхөд тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй байдаг. Өөрөөр хэлбэл үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харгадуулах боловч яг үнэн хэрэгтээ бүрэн эмчилж чаддаггүй. Харин тиймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд эрүүл үстэй болохын тулд энгийн үйлдлүүдийг хийхэд л хангалттай. Жишээ нь үсний индүү, сэнсний хэрэглээгээ багасгах, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулах гэх мэт.

Целлюлит арилгах тос . Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдчих хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор л байх. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлээр оролдохын оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол ундаа багасгаад хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлэх нь хавьгүй дээр юм. Эрүүл зөв хооллож, ус сайн ууж эхэлснээр жин тань хасагдаж, арьс тань ч уян зөөлөн болж өөрчлөгдөхийг та анзаарах болно. Мөн бодисын солилцоогоо илүү эрчимжүүлж, үхэжсэн эд эсээ цэвэрлэхийг хүсвэл биеийн тос түрхээд асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг массаж хийгээрэй.

Нүүр цэвэрлэгч тоник. Эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэгч савангаар угаасныхаа дараа тоникоор дахин арчиж цэвэрлэдэг. Гэхдээ нүүр цэвэрлэх зориулалттай саван нь бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэх найрлагатай учраас заавал тоникоор дахин арчих шаардлагагүй аж. Түүнчлэн тоникийг өдөр болгон хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдэлтэй.


Шүршүүрийн гель. Дараагийн удаа дэлгүүр явахдаа авах зүйлсийнхээ жагсаалтаас энэ бүтээгдэхүүнийг хасаарай. Оронд нь юу авах вэ гэж үү? Саван болон оливын тос. Шүршүүрийн гелэнд олон төрлийн химийн бодис орсон учраас арьсаар дамжин дотор эрхтэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин оливын тос бол байгалийн гаралтай эрдэс витаминаар баялаг бүтээгдэхүүн юм. Эсвэл шүршүүрт орсныхоо дараа юу ч түрхэхгүй байсан ч болно. Эхэндээ арьс хуурайшиж буй мэт санагдах ч яваандаа уг эрүүл хэв маяг танд таалагдах болно.

Нарны хамгаалалттай тос.  Та өдөрт хэдэн цаг наранд зогсдог вэ? Хэрэв та олон цагаар гадаа ажилладаг бол нарны хамгаалалттай тос түрхэж болох юм. Харин тийм биш бол заавал тийм тос, энгэсэг түрхэх шаардлагагүй ажээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нарны туяанаас хамгаалах үзүүлэлт нь өндөр байх тусмаа арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн хүний арьс нарны туяаны нөлөөгөөр D витамин боловсруулдаг. Иймээс гоо сайхнаа хамгаалахын тулд аль болох байгалийн аргыг хэрэглэх нь зүйтэй юм.

Гар болон хөлийн тос.
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын маркетингийн арга улам нарийсчээ. Тэдний сурталчилж буйгаар бол хүний биеийн бүх хэсэгт тусгай арчилгаа хэрэгтэй аж. Гэтэл бодит байдалд биеийн тосыг та биеийнхээ аль ч хэсэгт түрхсэн ижилхэн л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр эрхэм та энэ талаар дахин нэг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй бизээ.

Биеийн арьс гуужуулагч.
Биеийн арьс гуужуулагч бүтээгдэхүүн үнэтэй хэрнээ химийн найрлагтай байдаг. Харин гар доорх материалаар эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай гуужуулагч бэлтгэх маш амархан. Танд ердөө элсэн чихэр, давс, сод, кофе, ногоон цайны аль нэг нь байхад хангалттай. Байгаа материалаа зөгийн бал, ургамлын тос зэрэгтэй хольж зааврын дагуу бэлтгэснээр биеийн арьсныхаа үхэжсэн эд эсийг хялбархан цэвэрлэх боломжтой.

Уруулын эмчилгээний түрхлэг.  Уруулын арьсанд тосны булчирхай байдаггүй учраас үргэлж хуурайших хандлагатай байдаг. Мөн маш нимгэн арьс тул тусгай арчилгаа хэрэгтэй. Гэхдээ уруул хатаж хагарсан үед заавал уруулын эмчилгээний түрхлэг худалдаж авахгүйгээр хэмнэлттэйгээр шийдвэрлэх арга зам бий. Тухайлбал байгалийн гаралтай коконатын тос, оливын тос зэрэг нь тун үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Харин үйлдвэрийн түрхлэгүүд спиртийН найрлагатай байж болзошгүй тул уруулыг улам хатаах эрсдэлтэй шүү.

Үс хуссаны дараа түрхдэг тоc. Та биеийнхээ үсийг хуссаны дараа арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхдэг үү? Тэр тосыг гэртээ бэлтгэж болох талаар сонсож байсан уу? Танд хэрэгтэй зүйл бол E витаминаар баялаг тайвшруулах үйлчилгээтэй тос. Тухайлбал цайны модны тос, коконатын тос зэрэг нь жинхэнэ байгалийн гаралтай шилдэг чийгшүүлэгч юм. Мөн танд тайвшруулагч хэрэгтэй бол хөлдөөгчиндөө мөс бэлтгээд арьсаа зөөлөн арчаарай. Эдгээр энгийн бүтээгдэхүүн арьсыг тань дээд зэргээр чийгшүүлж, тайвшруулах бүрэн бололцоотой.

Хагны эсрэг шампунь.
Хагны эсрэг шампунь нь ердөө түр зуурын үйлчилгээтэй төдийгүй тогтмол хэрэглэснээр хуйхыг улам хуурайшуулдаг. Хагтах асуудлыг шийдэхийн тулд зөөлөн шүдтэй самаар хуйхаа өдөр бүр 100 удаа самнаарай. Ингэж хуйхандаа массаж хийх нь хуйхны үйл ажиллагааг сэргээдэг. Мөн үс хагтахын гол шалтгаан нь буруу хооллолт учраас аль болох эрдэс тэжээллэг хоол идэх нь чухал. Түүнээс гадна дэр, сам, үсний хэрэгслүүдээ тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хагтахын шалтгаан нь агаарын бохирдол, уур амьсгал, стресс зэрэг гадны хүчин зүйлсийн нөлөө ч бас байж болох юм. Хамгийн гол нь шалтгаанаа зөв тодорхойлох шаардлагатай. Үүний тулд үсний бүтээгдэхүүнээ хоёр сар тутамд шинэчилж өөрт тохиромжтойг нь сонгох болон химийн найрлагтай аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй юм.

Эх сурвалж: playskull.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    35 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    57 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    1 цаг 30 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    1 цаг 43 мин
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
    1 цаг 45 мин
  • Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
    2 цаг 3 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    2 цаг 7 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    15 цаг 20 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    15 цаг 25 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    17 цаг 4 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    17 цаг 28 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    17 цаг 31 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    17 цаг 50 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    18 цаг 15 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    20 цаг 9 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    20 цаг 40 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    21 цаг 18 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    21 цаг 48 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 0 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    22 цаг 11 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК