“Хувийн эмнэлэгт дараалал ихтэй, төлбөр өндөр хэр нь хүүхдээ аваачихаар хэдхэн минут үзсэн болоод л баахан хүчтэй эм бичиж өгдөг. Төлбөрөө төлсөн юм чинь чанартай үйлчилгээ авмаар л байна шүү дээ. Иргэн Б.Б”
Энэ бол хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлдэг нэгэн эхийн сэтгэгдэл. Хувийн эмнэлгээр үйлчлүүлэх эс хандах нь тухайн хүний сонголт ч өндөр төлбөр төлсөн атал чанартай үйлчилгээ авч чадаагүй иргэд энэ мэт гомдоллох нь сүүлийн үед түгээмэл болжээ.
Сурвалжлагаараа хүүхдийн хувийн эмнэлгүүдийг шүүмжлэхийг зорьсонгүй, зөвхөн үйлчлүүлэгч иргэд тэднээс ямар үйлчилгээг хүлээх ёстой, өндөр үнэ төлсөн атлаа гурван минутын үзлэгт орох нь ёс зүйд хэр нийцэх вэ? Энэ талаар нэхэн сурвалжиллаа.
ИРГЭД УЛСЫН ЭМНЭЛГИЙН АЧААЛЛААС ҮҮДЭН ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛДЭГ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр хотын хэмжээнд 1100 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 800 орчим нь хувийн эмнэлэг бөгөөд үүнээс 22 нь л хүүхдийн эмнэлэг байна.
Улсын эмнэлгүүдийн ачаалал, хүнд суртал зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэн зарим эцэг, эх сүүлийн үед тэдгээр хувийн эмнэлэгт хандах болжээ. Ялангуяа ханиад томууны өвчлөл өндөр хүйтний улиралд өрхийн эмнэлэгт тэр бүр найдалгүй хувийн эмнэлэг барааддаг байна.
Манай сайтаас явуулсан “Та хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлдэг үү?” хэмээх санал асуулгад 241 хүн оролцсоноос эцэг эхчүүдийн дийлэнх хувь буюу 54 хувь нь “Тийм” гэж хариулсан юм.
Харин “Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?” асуултанд нийт оролцогсодын 47 хувь нь “Өндөр төлбөр авдаг хэр нь чанартай үйлчилгээ үзүүлдэггүй учраас сэтгэл дундуур байдаг” гэжээ.

Сэтгэгдэл (1)