Монгол орны шилмүүст, навчит ойг бүхэлд нь хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбай байгуулж, хээрийн хайгуул судалгаа хийж дуусчээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, нөөцийг тогтоож, зөв ашиглах юм бол манай орны ойн сан монголчуудын мод, модон материалын хэрэглээг бүрэн хангах боломжтой ажээ. Ингэхийн тулд модыг тайрах биш тарих нь эдийн засгийн хувьд ашигтайг олон нийтэд ойлгуулах нь чухал байна. Мөн бортого болон үржил шимтэй хөрс үйлдвэрлэж модны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.Ой, ургамал жилд 450-650 тэрбум тонн хүлэмжийн хий шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо бий. Энэ хийн 80 хувийг ой шингээдэг. Ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг багасгаж, дулаарлыг зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.
























































Сэтгэгдэл (6)