Арванхоёрдугаар сарын 10-ны лхагва гаригт МҮХАҮТ-д “Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломж, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломж, арга замуудыг судлах, гадаад зах зээлийн судалгаанд дотоод, гадаадын судлаач, эрдэмтэд, оюутан залуусыг оролцуулах, үндэсний Монгол брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хурлыг хийж буй ажээ. Эрдэм шинжилгээний бага хуралд харьяа төр засгийн байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэгч экспертүүд, үйлдвэрийн төлөөлөл оролцож, тулгарч буй бэрхшээл болон цаашдын хандлага, бодлогын талаар танилцуулах ажээ. Мөн судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй судлаачид, магистрант, докторант, 3-4 дүгээр курсын оюутнууд судалгааны ажлуудаа танилцуулах юм байна.
























































Сэтгэгдэл (3)