2014 оны ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалсан. Харин ирэх оны тариалалтад зориулан 41 мянган тонн үр нөөцлөв. Тариалалтад зориулан 6.6 мянган тонн сайн чанарын үр импортоор нийлүүлж, дотоодоос 3.3 мянган тонн үрийг стандартад нийцүүлэн гаргаснаар хаврын тариалалтад нийтдээ үр дутагдалтай 290 аж ахуйн нэгж, иргэнд 9.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгосноор тариалалтыг хугацаанд нь явуулах боломж бүрдсэн юм. 






















































