Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр, тэр дундаа сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ.























































