Үндэсний статистикийн газрын судалгаагаар 5-17 насны нийт хүүхдийн 10% буюу 68.5 мянган хүүхэд эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцож тэдний 60% болох 38.9 мянган хүүхэд сургуульд явах, эсхүл хичээлээ давтахад сөргөөр нөлөөлөхүйц байдалд ажиллаж байна. Ийнхүү хүүхэд эрүүл мэнд, боловсрол, бие бялдар, ёс зүйн хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц байдалд мөлжлөгийн чанартай, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хариуцлагаа хүлээхийн зэрэгцээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүд, ажил олгогч, цагдаа, үе тэнгийнхний дарамтанд өртөж байна.























































Сэтгэгдэл (1)