Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцон “халтуур” хийхгүй хэмээн өнгөрсөн дүрэв гаригт хэвлэлийн бага хурал хийн мэдэгдсэн юм. Учир нь тэрээр “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн уриалсан ажээ С.Жавхлан энэ удаад шинэ жилийн халтуур хийхгүй ч шууд тоглолт хийхээр болжээ. Тоглолтын орлогоос эмзэг бүлгийн иргэдэд зориулах юм байна.Тоглолтынхоо талаар тэрээр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д маргааш мэдээлэл хийнэ.
























































Сэтгэгдэл (10)