09 цагаас ЭМЯны А зааланд Эруул Мэндийн Салбарын Ил Тод байдал ба Эм Хангамжийн Салбарт ил тод байдлыг бэхжүүлэхэд төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгын хурлыг зохион байгуулна.10 цагаас Үндэсний төв номын сан дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" уулзалт арга хэмжээ болно. ХЭҮК-оос 14 төрлийн хүний эрхийн ном, гарын авлагуудыг 30 орчим номын санд гардуулж өгөх бөгөөд Үндэсний төв номын сантай хамтран "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" сэдвийн дор хүний эрхийн боловсролд номын сангуудын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өгч, санал солилцоно.
10 цагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XIX Их хурал Соёлын төв өргөөнд эхлэнэ.
10:20 минутаас УЕПГ-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар ажлаасаа чөлөөлөгдөж буй Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11 цагаас МҮЭХ-ноос Ардчиллын он жилүүдэд хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд олсон амжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудтай хийх уулзалт хэлэлцүүлгийг МҮЭХ-ны хурлын танхимд зохион байгуулна.
11 цагаас “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын санаачилгаар 90 настай Хорлоо эмээд туслах аяны хүрээнд Хорлоо эмээг байшинтай болгохоор зорьсон талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал “Өдрийн сонин”-ы "Асуух эрх"-ийн танхимд болно.
12 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Дэлхийн топ 10 их сургуулийн нэг Стэнфордын их сургуулийн яаралтай тусламжийн олон улсын төвийн захирал доктор, проффессор С.В.Махадеван нийслэлийн яаралтай тусламжийн эмнэлэгүүдийн байдалтай танилцаж, эмч багш нартай хамтарч ажиллах талаар болсон талаар мэдээлэл хийнэ.
12:45 минутаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголыг улс төрчид биү урлагийнхан аварна гэсэн уриа бүхий "Монгол өлсөх учиргүй" тоглолтыг зохион байгуулах болсон талаар МУГЖ С.Жавхлан нарын уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлалаа.
15 цагаас "Чингис" зочид буудлын хурлын танхимд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг бүх их дээд сургуулийн оюутны дунд зохион байгууллагддаг "Алтан үзэг" наадмын шагнал гардуулах ёслол болно.
























































