Дэлхийн санхүү,
эдийн засгийн амьдралд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай, хамгийн бодит
прогнозыг дэвшүүлдэг “Citibank” 2015 оны уул уурхайн салбарыг таамагласан
ерөнхий төлвөө танилцуулллаа. Тэдний үзэж байгаагаар эрдэс бүтээгдэхүүний суурь
зах зээлд өсөлт гарах ажээ. Тодруулбал зэс, төмөр, хар тугалганы ханшийн
төлвийг өөдрөгөөр харж байна. Харин нүүрсний салбарт хүндрэл үргэлжилнэ гэсэн
тооцооллыг хийсэн байна. Уул уурхай компаниудаас “Rio Tinto” “BHP Billiton”-ий үйл ажиллагаа илүү
амжилттай үргэлжилнэ гэсэн таамагтай байга бол харин “Anglo American” “Vale” “China Coal” зэрэг
компаниудын зах зээлийн үнэлгээ буурна гэж үзсэн ажээ.
























































