Лүн сумын 2-р баг Худагийн ам гэх газар иргэн Б, Д нарын "Киа Пронтер" автомашин эвдэрч Зуун мод сумын 2-р багт оршин суух 30 настай эрэгтэй Д осгож нас барсан байна гэх мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.Мөн Нийслэлийн Налайх дүүрэгт "Хашааны гадна хүн нас барсан байна" гэх мэдээллийн дагуу арванхоёрдугаар сарын 7-нд шалгахад оршин суух хаяг тодорхойгүй 50 орчим насны эмэгтэй ил харагдах гэмтэл шархгүй осгосон байдалтай нас барсан хэргийг Нийслэлийн налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хүйтэн сэрүүний улиралд иргэд өөрсдийн болгоомжгүйгээс осгож нас барах тохиолдол ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































