
Ерөнхий сайд Шинзо Абэ энэ оны дөрөвдүгээр сард худалдааны татвараа нэмэх шийдвэр гаргасан нь эдийн засагт хямралт байдлыг бий болгоод байгаа. Шинжээчид энэхүү шийдвэрийн дараа Японы ДНБ оны эцэс гэхэд 1 хувиар буурна гэсэн тооцоог гаргаад байсан боловч төсөөлснөөс бага хэмжээтэй буюу 0.5 хувийн уналттай дүн гарсан байна. Гэвч тус улсын урсгал дансны ашиг 833.4 тэрбум иен болсон гэж Сангийн яамнаас мэдээллэсэн байна. Ийнхүү ашигтай гарахад иений ханшийн сулралт болот хилийн чанад дахь хөрөнгө орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн гэв. Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн эхлүүлсэн “Абэномикс” бодлогоо амжилтанд хүргэж, олон жилийн турш үргэлжилсэн дефляцийг зогсоохын төлөө шаргуу ажиллаж байгаа. Тэрээр өөрийнхөө бодлогод бүрэн дэмжлэг авахын төлөө парламентийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэрийг гаргаад байгаа. Харин гуравдугаар улиралын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарсан нь удахгүй болох сонгуульд түүнд ард түмэн итгэл хүлээлгэх эсэхэд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.