АНУ-ын эдийн засагт эерэг нааштай үзүүлэлтүүд гарч эхэлжээ. Хэдийгээр шинжээчдийн хүсэн хүлээсэн түвшинд өсөлтүүд бий болоогүй ч эдийн засгийн эерэг үр дүнгүүд нь төв банкны бодлогын хүүг өсгөх хүлээлт үүсгээд байгаа ажээ. Тухайлбал тус улсын ажилгүйдэл 2008 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүрч 5.8 хувь болсон бол, ажил эрхлэгчдийн тоо 11 дүгээр сард 321 мянгаар нэмэгдсэн байна. Энэ нь 2012 оны нэгдүгээр сараас хойш хамгийн өндөр өсөлт болж байна. Үүнээс гадна экспортын хэмжээ 1.2 хувиар өсч, худалдааны алдагдал 0.4 хувиар буурсан дүн гарчээ. Эдийн засагт ийнхүү эерэг дүн гарахад газрын тосны үнийн уналт, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл өссөн зэрэг нь голлон нөлөөлсөн байна.























































