Хилийн зурваст зөрчил гаргасан иргэдийг хилчид өнгөрсөн амралтын өдрөөр саатуулжээ. Тодруулбал, хилчид улсын хилээс 6 км-т дөрвөн хүн зээр агнаж байсныг илрүүлжээ. Түүнчлэн, Сүхбаатар аймгийн хилийн шугамаас 13 км-т дөрвөн иргэн зөвшөөрөлгүй нэвтэрч вольформ олборлож байжээ. Уг хэргүүдийг холбогдох газрууд шалгаж байна.Д.Дуулим
























































