Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд "Алтайн хүдэр" компанийн Бургалтайн боомт дахь талбайд М гэгч жолооч залуу харамсалтайгаар амиа алджээ. Талийгаач 1971 онд Сэлэнгэ амгийн Сүхбаатар хотод төрсөн бөгөөд найман хүүхэдтэй айлын тав дахь нь гэнэ. Өдгөө хамгийн бага нь нэг ойтой, хамгийн том нь дунд сургуулийн 4 хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Гэтэл "Алтайн хүдэр" компанийн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс талийгаач ковшт дайруулж амиа алджээ. Ар гэрийнхнийх нь хувьд "Алтай хүдэр" компанийг ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэн нэгэн ажилтан нь ял аваад явахгүй байгаасай гэж хүсч байгаа аж.Д.Дуулим
























































