13 настай охин хойд эцэгтээ байнга хүчиндүүлдэг байсан талаараа УИХ-ын эмэгтэй гишүүдэд захиагаар илгээжээ. Улмаар эмэгтэй гишүүд яаралтай арга хэмжээ авч охиныг хамгаалалтын байранд аваачсан байна. Гэтэл тухайн хэрэг дээр ажиллаж байсан байцаагч нь охиноос байцаалт авахдаа хүчиндсэн гэх хойд эцэгтээ нь цуг байцаасан тохиолдол гарчээ. Энэ нь охины хувьд маш хүндээр тусч байцаалтаа ч өгч чадахгүй байдалд хүрчээ. Энэ мэт хуулийн байгууллагад зөрчил, дутагдалтай зүйл их байдгийг УИХ-ын гишүүд Л.Эрдэнэчимэг онцоллоо. Улмаар охины байцаагчийг сольж, хойд эцгээс нь тусгаарлаж байцаалт авахуулах тал дээр эмэгтэй гишүүд санал хүсэлт хүргүүлсэн байна. Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (10)