АНУ-д гурав хоногийн айлчлал хийж буй Английн ханхүү Уиллиам болон Кэмбрижийн ахайтан Кейт Миддлтон нар Нью Иорк хотноо саатан Кливлэнд болон Бруклины тоглолтыг үзэж сонирхлоо. Тоглолтын өмнө NBA-гийн комиссар Адам Силвер, NBA-гийн глобал төлөөлөгч Дикембе Мутомбо нартай уулзсан Ханхүү Уиллиам, түүний гэргий Кейт Миддлтон нар тоглолтын дараа NBA-гийн супер од Леброн Жэймстэй уулзаж, дурсгалын зүйл хүлээн авчээ.
























































