Манай улс нано технологиор ус болон шингэн, хог шороо нэвтрүүлдэггүй, нар, салхинд ганддаггүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагддаггүй, амьсгалдаг даавуу үйлдвэрлэж эхэлжээ. Ийм даавууг олон улсад “ухаалаг даавуу” хэмээн нэрлэдэг байна. Эрдэнэ хотын “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер” компани, ШУТИС-ийн нано бүрхүүлт даавууны үйлдвэр, “Эрдэнэт хивс” компанийн “Аттила” брэнд хамтран үйлдвэрлэж байгаа аж.
Нано даавууг үйлдвэрлэлд нэвтүүлэхийн тулд 2011 оноос хэд хэдэн туршилт хийжээ. Тухайлбал, гэрийн цагаан бүрээсийг гурван өөр газар, гурван айлд өгч туршсан байна. Тэдгээр гэрийн цагаан бүрээс цас, бороо нэвтрүүлэхгүй, хаяаны хэсгээрээ ялзарч урагдахгүй байгааг туршилтаар баталсан байна.


























































Сэтгэгдэл (8)