Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 4 сая долларын баримтын цаана авлигын хэрэг байж болзошгүй гэх сэжгийг төрүйлэхүйц материал дэлгэсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Улмаар түүнийг 4 сая долларын авлигын хэргийн гэрч хэмээн Тахарын албанаас хамгаалалтандаа авах талаар яригдаж байгаа гэх мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл энэ талаар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноров “Х.Тэмүүжинг хамгаалалтанд аваагүй. Албан ёсоор эрүүгийн хэргийн гэрчээр тогтоогдоогүй байгаа бөгөөд манайд хандаагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн юм.“Х.Тэмүүжинг
хамгаалалтанд аваагүй. Албан ёсоор эрүүгийн хэргийн гэрчээр
тогтоогдоогүй байгаа бөгөөд манайд хандаагүй болохыг мэдэгдэж байна”
хэмээн жиргэжээ. - See more at:
http://politics.time.mn/content/51965.shtml#sthash.zbbl2Hgb.dpuf
Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (2)