Өнгөрсөн сард “Нарантуул” ОУХТ-ийн гадна цагдаагийн алба хаагч бага насны хүүхэд гавлаж, зодож байгаа бичлэг цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олныг цочирдуулсан. Уг мэдээллийн мөрөөр тухайн цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэлсэн байна. Гэвч мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй болох нь тогтоожээ. Ингээд асуудал үүссэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Батхуягаас зарим зүйлийг тодрууллаа. -Танай алба хаагч хүүхэд зодож, гавлаж байгаа бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олныг цочирдуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Tsag.mn” сайт дээр “Хүүхэд гавлаж зодсон зэрлэг цагдаагийн үйлдэл шуугиан тарьж байна” гэх гарчигтай видео бичлэг цацагдсан. Энэ асуудал “Нарантуул” ОХУТ-д болсон. ““Нарантуул”-ын гутлын тасагт хулгай хийж байсан хүнийг барьлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу манай хэлтсийн цагдаа ахлах ахлагч н.Мөнгөншагай очиж ажилласан байдаг.
Н.Мөнгөншагайгийн хувьд гутлаа хулгайд алдсан гэж мэдээлсэн Лхагвасүрэн гэх иргэнтэй уулзахад гутал хулгайлсан хүүхэд тус захын зүүн талын машины зогсоолруу зугтчихлаа. Араас нь манай аав явсан байгаа гэж мэдэгдсэн байдаг. Ингээд Захын зүүн талын зогсоолруу очиход дуудлага өгсөн иргэний аав нь хулгай хийхийг завдсан хүүхдийг барьчихсан зогсож байсан байгаа юм.
Бүр тодруулбал, 15 орчим насны хүүхдийг Батдорж гэдэг хүн бариад авчихсан, алгадаад хамраас нь цус гаргасан байдалтай байсан. Улмаар уг асуудлыг газар дээр нь шийдэх боломжгүй учир хэлтсийн байранд уг хүүхдийг аваачиж, тайлбар мэдүүлэг авахыг шаардсан ч хүүхэд явахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн байгаа юм. Тэр хүүхдийн хувьд тухайн үед автомашины доор орж хэвтэж машины эд ангиас зуураад, орилж хашгичиж нэлээд шуугиан тарьсан. Тиймээс манай цагдаагийн алба хаагч уг хүүхдийг хөлнөөс татаж машин доороод гаргаж иртэл өнөөх хүүхэд дахин өөр машины доогуур орох гэж зүтгэсэн байдаг. Иймэрхүү үйл явдал болж байхад хажууд нь захын тэрэгчин ирсэн байна. Улмаар захын тэрэгчнээс энэ хүүхдийг суулгаж авч яваад цагдаагийн хэлтэс дээр аваачиж өгөөч хэмээн тусламж гуйж авч явсан байдаг.
-Тухайн үед хүүхдийг гавлаж, өргөж авч явсан нь явж байгаа машинд мөргүүлж осолдох гээд байсан учир гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болох уу?
-Гэмт хэрэг зөрчилд холбогдоод цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлж гавлах журамтай. Учир нь тэр хүүхэд хөдөлгөөнд оролцож байгаа машин доогуур орохыг завдсан. Явж байгаа машин доогуур орох эрсдлээс сэргийлж гавлахаас өөр аргагүй байсан. Мөн тухайн хүүхдийн хувьд согтуу байсан.
-Дуудлагын дагуу очиж хүүхдийг гавлаж явсан цагдааг шалгасан гэл үү?
-Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсээс үүрэг чиглэл аваад цагдаагийн алба хаагчийг шалгасан. Шалгалтын явцад дуудлага мэдээлэл өгсөн цаг хугацаа, тухайн үед болсон үйл явдал бүгд тодорхой болсон. Цагдаагийн алба хаагчийн хувьд хүүхдийн биед халдсан, зодсон цохисон, чирсэн зүйл огт байхгүй.

Хүүхэд зодсон хэрэгт унаад байгаа ахлах ахлагч Т.Мөнгөншагай: Согтуу хүүхдийг машин доогуур оруулахгүйн тулд гавлахаас өөр аргагүй байсан
-Болсон явдлын талаар жаахан тодруулахгүй юу?
-Бичлэг чинь тавигдсан байна гээд дарга надруу залгасан. Би фэйсбүүкээр орж үзсэн миний бичлэг байсан. Миний хувьд тэр хүүхдийг зохиж зодоогүй. Харин тэр хүүхдийг хөдөлж байгаа машин доогуур орчих гээд байхаар нь урьдчилан сэргийлж гавалж авч явсан. Хүүхдийн хувьд согтолтын зэрэг нэлээн өндөртэй байсан. Миний хувьд нэр төрөөрөө хохирчихоод л байна даа. Бичлэг тавьсан хүмүүсийн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгах байх. Ер нь ажил хийгээд явж байхад бичлэг хийх, цахим сайтуудад тавих зэргээр цагдааг сүрдүүлдэг. Улмаар шаардлага тавихаар цагдаа хүн зодлоо гэх иргэд олон байдаг.
Хүүхдийн талаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны цагдаагийн хэлтсийн Хэв журмын байцаагч ахмад М.Мөнх-Эрдэнээс тодруулахад "Тодорхой оршин суух хаяггүй, орон гэргүй хүүхэд байсан. Лхагвадорж гээд асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй. 15 настай хүүхэд. Тухайн үед 2-3 хүүхэдтэй хамт явсан гэх мэдээлэл байгаа ч ганцаараа баригдсан байдаг. Уг хүүхдийн хувьд хулгай хийхийг завдсан болохоос хохирлын хэмжээ байхгүй байсан" гэв.

Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (7)