Булган аймгийн цагдаагийн газар малын хулгайн хэрэг зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх ажил зохион байгуулж буй юм байна. Энэ ажлын хүрээнд тус аймгийн цагдаагийнхан Бүрэгхангай сумын иргэдийн 40 бог, 52 бод, Баян-Агт, Сайхан, мөн хил залгаа Архангайн Хайрхан сумын иргэдийн долоон үхэр хулгайд алдагдсан хэргийг илрүүлжээ.Мөн Орхон аймгийн харъяат этгээдүүд бүлэг зохион байгуулалттайгаар долоон үхэр хулгайлаад, машины дугаараа солин тээвэрлэж явсныг тогтоон шалгаж эхэлжээ.
Д.Дуулим

























































