Ирэх амралтын өдрүүд дараалсан барилдаан болох гэж байна. Эхлээд энэ улиралд бямба гарагт Увс аймгийн Тэс сумын харьяат Цэрэнгомбын Лхамаа начны нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох гэж байна. Барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Маргааш нь буюу 14-ний сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болох юм. Сумын цолтнуудын барилдаан 12 цагаас болох бөгөөд бүртгэл 10 цагаас эхэлнэ.
























































