Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар эхнэрийнхээ хүзүү рүү хайчаар дүрж хөнөөсөн Б.Ган-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 23 жил 9 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.Б.Ган-Очир нь 2014 оны 4 дүгээр сарын 12-ны шөнийн 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар 3 удаа хатгаж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тэрбээр мөн үйлдлийг таслан зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (13)