Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од өчигдөр ажлынхаа үүдэнд гэр барьж суулт зарласан. Тэрээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд гурван сарын цалинтай чөлөө авсан аж. Ингээд эмчилгээ нь эрт дуусч, өнгөрсөн долоо хоногт ажилдаа орохоор ирэхэд нь орлон гүйцэтгэж байсан хүн өрөөнөөс нь хөөж гаргаж, хамгаалалтын алба дуудаж сүрдүүлсэн гэнэ.О.Сэр-Од уг шийдвэрийг эсэргүүцэж өөрийг нь орлох хүнийг хууль бусаар томилсон ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарыг эсэргүүцэж ийн суулт зарласан юм. ТӨХ-ны өмнө барьсан гэрийг өчигдөр цагдаагийнхан албадан буулгасан тул өнөөдөр тэрээр Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд гэрээ барьж суултаа үргэлжлүүлэх юм байна.


























































Сэтгэгдэл (2)