Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэн ажилласан байдлыг 2014 оны 11 сарын байдлаар шалгасан байна.Шалгалтанд хамрагдсан хугацаанд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 15 албан хаагчын 361 иргэний гаргасан зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэврээр нийт 9 сая 839 мянган төгрөгний торгууль ноогдуулж, 173 этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасаж захиргааны шийтгэл ногдуулсан байна.
Үүнээс 299 буюу 82.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, 45 буюу 12.4 хувь нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж жижгээр танхайрсан, 13 буюу 3.6 хувь нь зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан, баар цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажилласан, 1 буюу 0.2 хувь нь бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, 1 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлчилгээний журам зөрчсөн, 1 буюу 0.2 хувь нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичсэн эрх бүхий албан тушаалтны мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй, 1 буюу 0.2 хувь нь гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэн явсан зөрчлүүд байна.
Шалгалтын дүнг шуурхай зөвлөгөөн болон Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн хамт олонд танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шаардлага бичиж хүргүүлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































