Өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэргийн хотхоны гадна машиныхаа суудлыг хойш хэвтүүлээд тэврэлдэж хэвтсэн байдалтай амиа алдсан хоёр хүний цогцос олджээ. Талийгаачдыг тус байранд оршин суух хүн харсан байна. Анх харахад машин дотор хоёр хүн унтаж байсан аж. Ингээд нэлээд удсаны дараа дахин харахад машин доторхи хоёр хүн ямар ч хөдөлгөөн үзүүлэхгүй байсан тул сандарсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж шалгахад Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.


Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (1)